![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Лантуун дохио ТББ-аас УДЭТ-ын арын талбайд өнөөдөр /2023.03.18/ “Мартахгүй, Давтахгүй” хүчирхийллийн эсрэг жагсаалыг зохион байгуулж байна.
Жагсаал хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэгдэж байгаа бөгөөд гол шаардлагууд нь Хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн хуулийн УИХ-аар хэлэлцүүлэн батлах, Гэрчийн мэдээллийг нууцлах, сайн хөрш байсныхаа төлөө эрсдэлд орохгүй байх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, Хохиролгүй гэсэн хүсэлтийг заавал хууль ёсны төлөөлөгчөөр хянуулах, эцэг эх нь өмнөөс нь хэлээд байдаг ч хүүхэд өөрөө хохиролтой байвал яах вэ, Сэтгэл санааны хохирлыг тооцох эрх зүйн зохицуулалтыг боловсруулж батлахыг шаардаж байгаа аж.
Мөн хүүхдийн хамгааллын төсөв яаж зарцуулагдаж байгааг нээлттэй тайлагнах, хороо, сургуулийн нийгмийн ажилтан мэргэжлийн ажлаа хийх боломжоор нь хангах, хамгаалах байруудын үйлчилгээг сайжруулах, хүүхэд хамгааллын бодлогыг сайжруулах, бүх төрлийн байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой болж, олон нийтэд хүргэдэг байхыг шаарджээ.
Сэтгэгдэл бичих