Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 31, Баасан
Үндэсний бөхийн ёсзүй, сахилга хариуцлагын зөвлөл байгуулагджээ

Үндэсний бөхийн ёсзүй, сахилга хариуцлагын зөвлөл байгуулагджээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2023-03-06 11:46:00
МҮБХ-ны дүрмийн дагуу Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл байгуулагдлаа. Тус зөвлөл нь Монгол үндэсний бөхөөр хичээллэх хүүхэд залуучууд, бөхчүүдэд соён гэгээрэл, жудаг, уламжлалыг таниулах, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлд хариуцлага тооцож ажиллах аж.

Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл 

 

- Жавзандамба хутагт төвийн багш, Гавж Д.Нямсамбуу

- Орчуулагч, Япон судлаач Д.Төмөрбаатар

- Түүхч, түүхийн ухааны доктор Ц.Минжин

- Эрх зүйч, өмгөөлөгч П.Цолмонбаатар

- Спортын сэтгүүлч Н.Тамир

- Дуучин, МУСТА Х.Батмэнд

- Монгол улсын харцага Д.Батболд болон дүрмийн дагуу ЁЗСХ-ын зөвлөлийг хуралдуулж, шийдвэр гаргуулах үүрэгтэй МҮБХ-ны Тэргүүн нарын бүрэлдэхүүнтэй ажиллана.

 

МҮБХ-ны ЁЗСХ-ын Зөвлөл нь бүх шатны үндэсний бөхийн барилдаанууд болон сум, аймаг, улсын баяр наадамд бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд зөрчил гаргах, бөх сонирхогч үзэгчдийг үл хүндэтгэх, бөхийн жудаг ёс болон дүрэм, журмыг зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцон ажиллах үүрэгтэй.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2023-03-06 11:46:00

Сэтгэгдэл бичих

2+5 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty