Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 31, Баасан
Арилжааны банкуудад 40 сая доллар нийлүүлжээ

Арилжааны банкуудад 40 сая доллар нийлүүлжээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2023-02-09 17:22:08

Гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк энэ сарын 7-нд арилжааны цахим талбарт спот арилжаагаар 40 сая ам.долларыг арилжааны банкуудад нэг ханшаар нийлүүлжээ.

Мөн өнгөрсөн 7 хоногт 45 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн байна. Арилжааны банкууд своп болон форвард арилжаагаар валют худалдан авах санал ирүүлээгүй байна. Монголбанкнаас зарласан албан ханшаар өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 3,499.61 төгрөг, БНХАУ-ын юань 515.62 төгрөг байна. Юанийн ханш өнгөрсөн оны сүүлээс 7 хувиар өсөж, чангарсан хэвээр байгааг эдийн засагчид БНХАУ-ын эдийн засгийн тогтвортой байдал, өсөлттэй холбон тайлбарлалаа.

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш Монголбанкны албан мэдээллээр өнгөрсөн сарын 5-нд 3,415.09, төгрөг, юаньтай харьцах ханш 501.94 төгрөг байв.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2023-02-09 17:22:08

Сэтгэгдэл бичих

1+1 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty