Нийслэлийн Прокурорын газраас "Эрдэнэс силвер ресурс" компанийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаяр нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр 09.00 цагт товлосон боловч яллагдагч Т.Мөнхбаяр нь эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцоно гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт ирүүлсэн.
Мөн яллагдагч П.Энхтүвшингийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс эрүүл эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт тус тус хүргүүлсэн байна.
Иймд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд эдгээр хэргийн оролцогчдыг оролцуулах шаардлагын үүднээс шүүх хуралдааныг энэ сарын 10-ны өдрийн 15.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Тэдэнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татжээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Сэтгэгдэл бичих