Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 25, Бямба
Нас барсан иргэдийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэнэ

Нас барсан иргэдийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-02-03 10:16:14

УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Хаврын чуулганаар "Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай" хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулжээ.

Уг хуулийн төслийг өнгөрсөн оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Ц.Туваан УИХ-д өргөн барьж байсан юм. Хуулийн төслийн зорилго нь өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэд банкнаас тэтгэврийн зээл авсан боловч төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол түүний тэтгэврийн зээлийг чөлөөлж, төрөөс чөлөөлсөн тэтгэврийн зээлийг банкинд олгохтой холбогдсон харилцааг зохицуулах аж.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Туваан: Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 450 мянган ахмад тэтгэвэр авч байна. Хорвоогийн жамаар нас барсан тохиолдолд зээлтэй ахмадын зээлийг ар гэрийнхэн нь төлдөг. Ар гэрийн хэн нэг нь батлан даагч болж зээлийг нь төлж дуусгадаг. Иймд нас барсан өндөр настнуудыг тэтгэвэрийн зээлийг чөлөөлөх ёстой гэсэн үүднээс тус хуулийн төслийг санаачилсан. Энэ бол анх удаа хийгдэж байгаа ажил биш. Өмнө нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэж байсан.

Нийт 240 зээлтэй ахмадын 760 гаруй тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Мөн тэтгэврийн зээлгүй 210 мянган ахмадуудад нэг сая төгрөгийн урамшуулал өгч байсан. Нийтдээ 900 гаруй тэрбум төгрөгийг олгосон. Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувь нь ядуу гэсэн статистик бий.  Эдгээрийн дийлэнх хэсгийг тэтгэвэр авдаг иргэд эзэлж байна. Иймд энэ хуулийн төслийг боловсруулсан гэж хэлж болно.  

Хуулиар тэтгэвэр авагчийн насыг гурван сараар нэмсээр байгаа. Монгол эрэгтэй хүний дундаж нас 66, эмэгтэй хүний дундаж нас 75 байгаа. Хүн насаараа нийгмийн даатгалыг цаг тухай бүрт нь төлж байсан ч өөрийн төлсөн мөнгөн дүнгээсээ маш бага мөнгийг тэтгэвэр болгон авдаг үзэгдэл байсаар байна. Тэтгэвэр тэглэснээс хойш нийт 71 мянган ахмадууд 90 орчим тэрбум төгрөгийн зээлийг авсан нь тэтгэврийн мөнгө нь хүрэлцэхгүй байгаатай холбоотой юм. Тэтгэврээс өөр орлогогүй ахмадууд амьдралынхаа хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн зээл авч амьдарч байна. Тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дийлэнх нь зээл авч, түүнийгээ төлж чаадахгүй насан эцэслэж байна гэлээ.

Хуулийн төсөл 5 заалттай бөгөөд өндөр насны тэтгэвэр авагч тэтгэврийн зээлд хамрагдаад түүнийгээ төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарна.

Хуулийн төсөлтэй энд дарж танилцана уу.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-02-03 10:16:14

Сэтгэгдэл бичих

5+5 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty