![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.02.01/ цаг үеийн асуудалтай холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулт өгөсөн юм.
Энэ үеэр "Шүүх дээр очоод гацчихсан зүйл байхгүй. Хөгжлийн банкны хэрэг шүүхэд өнгөрсөн долоо хоногт л ирсэн. ШЕЗ-аас надад хүсэлт ирсэн. Нийт 87 оролцогчидтой шүүх хурлыг явуулах танхимын асуудлыг Засгийн газар шийдвэрлэж өгөөч гэсэн. Бичиг нь өчигдөр ирлээ. НЗДТГ-т өнөөдөр хүсэлт тавиад Улаанбаатар чуулгын байранд шүүх хурал явуулах боломж нөхцөлөөр хангаж өгөхийг хүссэн. Харин нүүрсний хэрэг шүүхэд шилжээгүй байгаа. Одоогоор 70-80 хүнийг шалгаж, маш олон хүнийг цагдан хориод шалгаад явж байна. Өнөөдөр хуулийн байгууллагыг ажлыг нь хийлгэмээр байна" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө.
Сэтгэгдэл бичих