Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 04 сарын 01, Бямба
С.Эрдэнийн АН-ын даргаар Д.Ганбат сонгогджээ

С.Эрдэнийн АН-ын даргаар Д.Ганбат сонгогджээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр Уржигдар

С.Эрдэнийн Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо 1 дүгээр сарын 25-ны өдөр Намын даргыг сонгох сунгааг товлон зарлах тогтоолыг гаргаж нийт долоон нэр дэвшигч бүртгүүлсэн байдаг билээ.

Тэгвэл өчигдөр намын даргыг сонгох сунгааны цахим санал хураалт болж УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат 21027 хүний санал авч 2022.34 хувийн оноогоор тэргүүлж ялалт байгуулсан бол 16-р их хурлаар намын даргад батламжлахаар болжээ.

Ташрамд сануулахад, намын даргын сунгаанд:

1. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат

2. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан

3. Ардчилсан намын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр

4. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд

5. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар

6. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн

7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэр дэвшин өрсөлдөөд байсан юм.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр Уржигдар

Сэтгэгдэл бичих

5+5 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty