Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 31, Баасан
Данийн улс төрч коран судар шатаажээ

Данийн улс төрч коран судар шатаажээ

Эх сурвалж: Bataar.mn Шар Уржигдар
 Данийн хэт барууны үзэлт "Hard Deal" намыг үүсгэн байгуулагч Расмус Палудан коран судар шатааснаа мэдэгдлээ. Энэ тухайгаа инстаграм хуудастаа нийтэлсэн видео бичлэгтээ дурдсан тэр Копенгаген дахь Туркийн ЭСЯ-ны өмнө уг судрыг шатаажээ. "Би Туркийн ЭСЯ-ны өмнө энэ номыг шатаасан. Яагаад гэвэл Дани, Швед улсын үг хэлэх эрх чөлөөний үйл хэрэгт Эрдоган хөндлөнгөөс оролцоод байгааг бид хүлээн зөвшөөрөхгүйгээ харуулах нь чухал" хэмээн тэр онцолсон аж.  Стокгольм дахь Туркийн ЭСЯ-ны дэргэд нэгдүгээр сарын 21-нд эсэргүүцлийн жагсаал болж, коран судар шатаасныг Дани-Шведийн барууны үзэлт улс төрч Р.Палудан зохион байгуулсан гэнэ. Харин Анкара үүнийг эрс шүүмжилсэн бол Шведийн ерөнхий сайд У.Кристерссон эл үйлдлийг мусульмануудыг үл хүндэтгэсэн явдал гэж нэрлэв.
Эх сурвалж: Bataar.mn Шар Уржигдар

Сэтгэгдэл бичих

4+5 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty