Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 30, Пүрэв
ЦЕГ: Хашаандаа “Монгол стандарт”, “Чанар”, “Хийморь” нэртэй архи үйлдвэрлэж байсан иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Хашаандаа “Монгол стандарт”, “Чанар”, “Хийморь” нэртэй архи үйлдвэрлэж байсан иргэнийг саатуулан шалгаж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-26 15:00:03

Цагдаагийн байгууллагад 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ архи үйлдвэрлээд байна, хашаанд нь их хэмжээний архины шил байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад иргэн “Б” нь хашаандаа байрлах гражид “Монгол стандарт”, “Чанар”, “Хийморь” нэртэй архи болон тоног төхөөмжүүдийг битүүмжилж, татварын тэмдэгт, архийг хуурамч эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Мөн иргэн “А” нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний виски, архи, согтууруулах ундааг худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-26 15:00:03

Сэтгэгдэл бичих

4+1 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty