![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Нийслэлийн агаарын чанарын индекс 11:30 цагийн хэмжилтээр таван хэсэгт "Маш их бохирдолтой" гэж заав.
Тодруулбал, Дамбадаржаад агаарын чанарын индекс 413 байгаа бол Баянхошуу, I хороолол, Шархад, Хайлаастад 500-аас дээш байна.
РМ10 тоосонцрын хүлцэх хэмжээ 100, РМ2.5 тоосонцрын хүлцэх хэмжээ 50 байдаг. Гэтэл Хайлаастад сүүлийн 24 цагт РМ 2.5 тоосонцор 1,068 хүрсэн байна. Энэ нь хүлцэх хэмжээнээс бараг 22 дахин өндөр үзүүлэлт юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн дэд профессор Н.Амгалан "Сүүлийн найман жилийн дунджийг авч үзвэл, агаарын бохирдлын үндсэн бохирдуулагчийн нэг болох РМ2.5 нь гадаад орчинд ДЭМБ-ын зөвлөмж хэмжээтэй харьцуулахад 4.6–15.3 дахин их, манай улсын стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.9-4.6 дахин их агууламжтай байсан. РМ2.5 тоосонцорт олон төрлийн химийн хортой нэгдлүүд болох хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй хоёрдогч органик бохирдуулагчид агуулагддаг" гэж байв.
Сэтгэгдэл бичих