Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
Эх сурвалж:
Bataar.mn
Нийгэм
2023-01-26 08:46:43

Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн шинжилгээнд 816 мянга гаруй иргэн хамрагджээ. Хамрагдсан иргэдийн 45.8 хувь нь эрэгтэй, 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Эдгээр иргэнээс давхардсан тоогоор өвчлөлийн 588 мянга орчим сэжигтэй тохиолдлыг илрүүлж, онош баталгаажуулахаар дараагийн шатлалын эмнэлэгт хүргүүлсэн гэж Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд ярилаа. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ энэ оны тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж:
Bataar.mn
Нийгэм
2023-01-26 08:46:43
Сэтгэгдэл бичих