![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Өөрийгөө сайдын хүүхэд хэмээн худал ярьж, зам дээр осол гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Тодруулбал, 2022 оны есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороонд байрлах хотхон доторх замд “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зам тээврийн осол гаргаж, танхайрсан хэрэг гарч байв.
Тухайн үед жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд жолоодох эрхийн хугацаа нь дууссан байжээ.
Уг зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс түүнд 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.
Сэтгэгдэл бичих