Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 29, Лхагва
Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөлийн хэрэгт дэд сайд Л.Халтар, эхнэр Ц.Ганзул нарыг ШАЛГАЖ эхэллээ

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөлийн хэрэгт дэд сайд Л.Халтар, эхнэр Ц.Ганзул нарыг ШАЛГАЖ эхэллээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-25 12:39:32

 Гэртээ 7.3 тэрбум төгрөг бэлнээр хадгалж байсан С.Батдөлийг 30 хоног цагдан хорион байгаа билээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан байдаг. Хууль хяналтын байгууллагаас С.Батдөлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр цагдан хорьж, шалгаж байгаа юм. Учир нь, С.Батдөлийг өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн оочер дарааллыг зохицуулан хариуд нь хахууль авдаг байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа гэх.

Тэгвэл С.Батдөлийн хэрэгт Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Л.Халтар болон түүний гэргий Ц.Ганзул нарыг шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Дэд сайд Л.Халтарын эхнэр Ц.Ганзул нь УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны төлөвлөлт хариуцсан инженерээр ажилладаг ажээ.

·         Эх сурвалжийн мэдээлснээр “С.Батдөлийн хэрэгт Л.Халтар болон түүний эхнэр Ц.Ганзул нар оролцсон байж болзошгүй. Хууль хяналтын байгууллагад өргөдөл, гомдол ирсэн гэсэн. Гомдлын мөрөөр хэрэг бүртгэл нээн дэд сайд Л.Халтар болон түүний эхнэр Ц.Ганзулыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна лээ. С.Батдөл, Ц.Ганзул нар бүлэглэж, Л.Халтарыг салбар хариуцсан сайд байх үед нь хууль бус ажиллагаа явуулж, хахууль авсан байж болзошгүй гэсэн. Нүүрсний бүлэглэлийн хэрэгт дээрх нэр дурдагдсан хүмүүс оролцсон байх магадлалтай” гэлээ.

 

 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-25 12:39:32

Сэтгэгдэл бичих

2+4 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty