![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Өнөөдрөөс /2023.01.25/ эхлэн “Дорноговь аймгийн Замын-Үүд сум-БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн улс хоорондын тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орно.
Тухайлбал, тус чиглэлд өглөө тогтмол гурван цагт нийтийн тээвэр иргэдийг тээвэрлэдэг байсан бол маргаашнаас хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулж, өглөөний 08:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10, 09:20, 09:30 цагуудад Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдлөхөөр болсон байна.
Замын-Үүд-Эрээний чиглэлд зорчиж буй иргэдийн тасалбарыг сүүлийн 48 цагийн дотор өгсөн /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн бичих бөгөөд зорчигчид “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандахыг албаныхан анхааруулжээ.
Сэтгэгдэл бичих