Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 22, Лхагва
Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө ТАТГАЛЗСАН тул шүүх хуралдаан хойшиллоо

Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө ТАТГАЛЗСАН тул шүүх хуралдаан хойшиллоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-24 04:05:27

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр урсгал сөрж, 12 настай хүүхэд гэмтээн, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан эхэлсэн.

Нэгдүгээр сарын 11-ний өдөр уг эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд хэлэлцүүлэгт иргэн Ч.Маралмаа өмгөөлөгчийн хамт оролцжээ. Энэ хэрэгт таван шинжээчийн дүгнэлт гарсан ба эхний хоёр дүгнэлтэд хохирогч охин хөнгөн гэмтэлтэй гэж үзсэн бол гурав, тав дахь шинжээчийн дүгнэлт “хүндэвтэр гэмтэлтэй” гэж гарсан байна.

Охин хүндэвтэр гэмтэл авсан гэх шинжээчийн дүгнэлтийг Ч.Маралмаа болон  түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд маргаж байгаа талаар мэдээлсэн юм.

Өнөөдрийн шүүх хуралдаан хаалттай болж байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-24 04:05:27

Сэтгэгдэл бичих