Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 30, Пүрэв
Малаа хариулахаар гараад сураггүй алга болсон малчинг эсэн мэнд олжээ

Малаа хариулахаар гараад сураггүй алга болсон малчинг эсэн мэнд олжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-24 02:21:00

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн “Хуурай худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 71 км, сумын төвөөс баруун хойд зүгт 29 км/-т өчигдөр өдрийн 12:00 цагийн орчим иргэн А /51 настай, эрэгтэй/ малаа хариулахаар яваад сураггүй болсон байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл мөн өдрийн 19:15 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, сумын Эрүүл мэндийн төв, “Эрдэнэс таван толгой ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн иргэн А / 51 настай, эрэгтэй/-ийг 20:17 цагаас 21:35 цаг хүртэл тус багийн Монгол толгой, Хонгор-Овоо гэдэг газруудад 15 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:35 цагт гэрээс нь баруун зүгт 12 км-т “Монгол толгой” гэдэг газраас эсэн мэнд олж тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-24 02:21:00

Сэтгэгдэл бичих

5+3 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty