Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 22, Лхагва
Манай улс Азийн аваргаас хоёр алт, таван хүрэл медаль хүртлээ

Манай улс Азийн аваргаас хоёр алт, таван хүрэл медаль хүртлээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-08-10 00:33:01

Казахстаны нийслэл Нурсултан хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ сарын 4-7-нд болсон тэмцээнд Монголын долоон бөх медалийн тавцанд гарав. Тэмцээний 66 кг-ын жинд Ё.Басхүү, 63 кг-д Б.Ганхайч нар алтан медаль хүртэж, Нурсултаны тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэд Ази тивээс алтан медаль хүртсэн Монголын 23, 24 дэх жүдоч болж байгаа юм. Манай жүдо бөхийн тамирчид 1991 онд Японы Осакад болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш тасралтгүй оролцож ийнхүү 24 алтан медаль хүртээд байна.

Мөн энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, 90 кг-д Г.Алтанбагана, 70 кг-д Ц.Энхчимэг, -100 кг-д Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн тэмцээний сүүлийн өдөр болсон багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.  

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-08-10 00:33:01

Сэтгэгдэл бичих