"Исламын жихад" алан хядах байгууллагын удирдагч Зияд ан-Нахала "Израилийн Тель-Авив хотод пуужингаар цохилт өгнө" гэж сүрдүүлэв. "Энэ тулалдаанд улаан шугам гэж үгүй" хэмээн мэдэгдсэн тэр, Израилийн нийслэлд пуужингийн цохилт өгөхөө Палестины ард түмэнд амалсан юм.
Урьд нь Израилийн Батлан хамгаалах яам "үйл ажиллагааны зорилго" биелүүлэхийн тулд Израилийн армид 25,000 нөөц цэрэг татах тушаал баталснаа мэдэгдсэн удаатай.
Наймдугаар сарын 5-нд Газын зурвас руу довтолсноос амссан хохирлоо Израиль зарлав. Хохирогчид нь "Исламын жихад" бүлэглэлийн арван дайчин байсан ба зэвсэгт этгээдүүдийн ашиглаж байсан цэргийн бааз, барилга байгууламжууд мөн устжээ.
Сэтгэгдэл бичих