Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 23, Пүрэв
О.Нандин-Эрдэнэ, Б.Чинхүслэн нар Азийн хүүхдийн наадмаас медаль хүртлээ

О.Нандин-Эрдэнэ, Б.Чинхүслэн нар Азийн хүүхдийн наадмаас медаль хүртлээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-08-05 21:10:24

ОХУ-ын Приморскийн хязгаар дахь Владивосток хотноо “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадам үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Узбекстан гэсэн 13 орны 1355 тамирчид оролцож буй.

Монголоос  спортын таван төрөлд /жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усан сэлэлт/ 48 хүний бүрэлдэхүүнтэй, Биеийн тамир, спортын улсын хорооны шууд удирдлагатайгаар оролцож байгаа аж. Өчигдөр самбо бөхийн тэмцээн болж 47 кг-ын жинд О.Нандин-Эрдэнэ, 49 кг-ын жинд Б.Чинхүслэн нар хүрэл медаль хүртлээ.

Харин Монголын өсвөрийн баг тамирчдаас эхний медалийн салхийг хагалж жүдо бөхийн 46 кг-ын жинд Ш.Чилүгэн мөнгөн медаль, 50 кг-ын жинд Ч.Төгөлдөр хүрэл медаль хүртсэн билээ.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-08-05 21:10:24

Сэтгэгдэл бичих