Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 22, Лхагва
Б.Нармандах, М.Ичинхорлоо нар хүрэл медаль хүртэв

Б.Нармандах, М.Ичинхорлоо нар хүрэл медаль хүртэв

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-07-16 23:28:34
Хорватын нийслэл Загребт ОУЖБХ-ны гран при тэмцээн эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Б.Нармандах Израилийн Д.Дишелийг 1 минут 8 секундэд, Мароккогийн И.Бассоуг 5 минут 17 секундэд, дэлхийн аваргын хүрэл медальт, Молдавын Д. Вьеруг 4 минут 3 секундэд тус тус цэвэр ялж, Румыны Б.Думитрескуд вазаригаар ялагджээ. Ингээд дагах барилдаанд БНСУ-ын Ан Жехоныг 4 минут 43 секундэд вазаригаар ялсан 22 настай ОУХМ маань хүрэл медалийн төлөө Болгарын Я.Герчевтэй цаг сунгаж, 6 минут 32 секундэд цэвэр ялсан аж.        Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн ОУХМ М.Ичинхорлоо эхлээд хийлж, дараа нь олимп, дэлхийн аварга, Бразилын алдарт бөх Р.Силваг 6 минут 43 секундэд вазаригаар, Косовогийн Л.Флакаг 2 минут 15 секундэд цэвэр, ялсан ч Кубын О.Гарсиад 4 минут 51 секундэд вазаригаар дийлдэв. Дагах барилдаанд 3 минут 29 секундэд Хорватын Т.Тополовечээс хоёр дахь вазаригаа авч, цэвэр ялсан тэрбээр Словенийн К.Кайзерийг 8 минут 32 секундэд цэвэр ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Энэ нь 24 настай М.Ичинхорлоогийн гран пригээс хүртсэн анхны медаль юм.              
  Одоогийн байдлаар хоёр хүрэл медальтай манай улс аравдугаарт бичигдэж буй бол хоёр түрүү, нэг гуравдугаар байртай Япон тэргүүлж байна.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-07-16 23:28:34

Сэтгэгдэл бичих