Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 29, Лхагва
Хоёр хүрэл медальтай манайхан 16-рт оров

Хоёр хүрэл медальтай манайхан 16-рт оров

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-07-12 22:09:34
   Унгарын нийслэл Будапештэд ОУЖБХ-ны "Их дуулга" тэмцээн боллоо. Тэмцээнд 61 орны 406 бөх оролцжээ. Харин 23 улс ямар нэг медаль хүртсэн аж.                       
      Манайхнаас эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон ОУХМ Б.Баасанхүү, эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан ОУХМ Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртэв. Г.Хэрлэн өмнө нь "Абу Даби-2014", "Тбилиси-2021", "Тель-Авив-2022" Их дуулгаас хүрэл медаль авч байсан юм. Харин 22 настай Б.Баасанхүү өнөө жил оролцсон таван "Их дуулга"-ын дөрвөөс нь медаль зүүсэн нь энэ. Тэрбээр Парис, Антальяд үзүүрлэж, Тель-Авиваас хүрэл медаль авсан билээ.        
    Хоёр хүрэл медальтай монголчууд багийн дүнгээр 16-д оржээ. Эхний тавд Япон, Итали, Бразил, Азербайжан, Франц, Унгар орсон байна.
No description available.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-07-12 22:09:34

Сэтгэгдэл бичих

3+4 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty