Н.Жокович гуравт бичигдэж эхлэв
Н.Жокович гуравт бичигдэж эхлэв
Эх сурвалж:
Bataar.mn
Спорт
2022-07-03 03:04:00

Талбайн теннисний "Уимблдон"-ы тэмцээний гуравдугаар тойрогт Сербийн Н.Жокович нутаг нэгт М.Кецмановичийг 6:0, 6:3, 6:4-өөр хожлоо. Нэг цаг 52 минут үргэлжилсэн уг тоглолтод илүүрхсэн 35 настай тэрбээр зүлгэн дээр дараалан 24 хожиж, бүх цаг үеийн түүхэнд гуравдугаарт бичигдэх болжээ. Австралийн Р.Лейверийг гүйцэж түрүүлсэн түүний өмнө өдгөө дараалсан 41 хожилтой Шведийн Б.Борг бичигдэж байгаа аж. Харин энэ төрлийн дээд амжилтыг Швейцарын Р.Федерер дараалсан 65 хожлоор тэргүүлдэг юм.
Эх сурвалж:
Bataar.mn
Спорт
2022-07-03 03:04:00
Сэтгэгдэл бичих