Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 29, Лхагва
Өсвөрийн хөлбөмбөгийн тамирчид олон улсын тэмцээнд оролцлоо

Өсвөрийн хөлбөмбөгийн тамирчид олон улсын тэмцээнд оролцлоо

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-06-14 04:15:39

Олон улсын хүүхдийн найрамдалт хөл бөмбөгийн тэмцээн БНСУ-ын Чүнчонь хотноо зургадугаар сарын 7-12-ны хооронд анх удаа зохион байгуулагдсан юм.

Тус тэмцээнд Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн багш, дасгалжуулагч П.Мөнхбатаар ахлуулсан Улаанбаатар хотын өсвөрийн хөл бөмбөгийн 12 насны шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод ирлээ.

Тэмцээнд Монголоос гадна Индонез, Колумби, Сингапур, Вьетнам, БНСУ-ын баг тамирчид оролцжээ. БНСУ-ын Чүнчонь хотоос санаачлан зохион байгуулсан Сун Хюн Миний нэрэмжит Олон улсын хүүхдийн найрамдалт хөл бөмбөгийн тэмцээн нь найрамдалт харилцаат хотуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Иймд тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-06-14 04:15:39

Сэтгэгдэл бичих

5+5 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty