"Нью-Йорк Рейнжерс" Америкийн Үндэсний хоккейн лигийн плей-оффын хоёрдугаар шатны долоо дахь тоглолтод "Каролина Харрикейнс"-ийг 6:2-оор хожиж, "Дорнод" бүсийнхээ хагас шигшээд шалгарчээ. Уг тоглолтын гол баатраар шалгарсан "Рейнжерс"-ийн 31 настай довтлогч Крис Крайдер найм болон 44 дэх минутад өрсөлдөгчийнхөө хаалганд шайб оруулсан аж. Тэрээр багийнхаа плей-оффт 50 оноо авсан зургаа дахь тоглогч болсон байна. Өнөө жилийн плей-оффын 14 тоглолтод 11 оноо (найман шайб, гурван оновчтой дамжуулалт) аваад буй К.Крайдер одоогоор плей-оффын 94 тоглолтод 50 (32+18) оноо авсан юм.
1. Брайан Лич-89 оноо (82 тоглолт)
2. Марк Мессье-80 оноо (70 тоглолт)
3. Род Жильбер-67 оноо (79 тоглолт)
4. Дон Мэлоуни-57 оноо (85 тоглолт)
5. Уолт Ткачак-51 оноо (93 тоглолт)
Түүнчлэн К.Крайдер плей-оффт оруулсан шайбынхаа тоогоор Р.Жильбер (34 шайб)-ийн ард бичигдэж буй.
Сэтгэгдэл бичих