Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 29, Лхагва
Өмнөговийн Технологийн их сургуулийн хотхоныг 20 га газарт байгуулна

Өмнөговийн Технологийн их сургуулийн хотхоныг 20 га газарт байгуулна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр Өчигдөр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ говь нутгийн ард иргэдтэй уулзах уулзалт өнөөдөр Даланзадгад хотноо зохион байгуулагдана. Мөн энэ өдөр Даланзадгад хотод Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар сургуулийн цогцолборын шав тавих арга хэмжээ зохиогдож байгаа бөгөөд тус арга хэмжээнд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар оролцлоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Өмнөговийн Технологийн их сургуулийн хотхоныг 20 га газарт хоёр үе шаттай бүтээн байгуулах талаар дуулгалаа. Ингэхдээ эхний шатанд 1000 оюутны хичээлийн байр, 500 оюутны коллежийн байр, 1500 оюутны дотуур байр, спорт цогцолбор, инноваци судалгааны төв лаборатори, эмнэлэг, номын сан барихаар төлөвлөжээ.

ЭДГЭЭРЭЭС ГАДНА ТУС СУРГУУЛИЙН ЦОГЦОЛБОРТ: 

  •  Сургалтын бүс
  •  Суурьшлын бүс
  •  Оюутны чөлөөт бүс
  •  Олон нийтийн бүс
  •  Ногоон байгууламж гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэх ажээ. 

Мөн ШУТИС-ийн харьяа Өмнөговь технологийн сургуульд CDIO стандарт арга зүйг нэвтрүүлсэн, дотоод, болон гадаадад магадлан итгэжлэгдсэн хөтөлбөрүүдээр оюутан элсүүлнэ. Эхний ээлжинд

  •  Уул уурхайн ашиглалтын технологи
  •  Мэдээллийн технологи
  •  Газрын тосны инженер
  •  Цахилгааны инженерийг энэ сургуульд бэлтгэхээр төлөвлөж байна. Эхний элсэгчид есдүгээр сарын 1-нээс Өмнөговь аймагт хичээллэж эхлэх юм. 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээн дэх нэг том ажил нь энэ болж байна. ШУТИС-ийг Өмнөговь аймагт байгуулахаас гадна Дархан-Уул, Орхон, Төв аймагт үндэсний хэмжээний их сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажил ч цаашид хурдацтай үргэлжлэх ажээ. 

Монголд өнөөдөр нэн хэрэгцээтэй байгаа уул уурхайн ашиглалтын технологи, мэдээллийн технологи, газрын тосны инженер, цахилгааны инженер гэсэн дөрвөн чиглэлийн мэргэжилтнийг ШУТИС-ийн харьяа энэхүү Технологийн сургуульд бэлтгэх юм.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр Өчигдөр

Сэтгэгдэл бичих

3+3 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty