Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 30, Пүрэв
Дээд шүүх АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ

Дээд шүүх АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-05-20 21:04:34

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2022.05.20/ болно. 

Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт болон Иргэдийн оролцооны нэгдэл нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. 

Түүнчлэн нийт шүүгчийн хуралдааны дараа Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-05-20 21:04:34

Сэтгэгдэл бичих

3+3 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty