Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 23, Пүрэв
О.Есүгэн дэлхийн аваргын эхний өрсөлдөгчөө яллаа

О.Есүгэн дэлхийн аваргын эхний өрсөлдөгчөө яллаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-13 22:44:00

Олон улсын боксын холбоо буюу "IBA"-ын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Истанбул хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож байгаа бөгөөд -54 кг жинд тулалдсан О.Есүгэн өчигдөр эхний өрсөлдөгчөө яллаа.

Тэрээр Мексикийн Кинонез Фернандезтэй тулалдсан бөгөөд хоёрдугаар үеийн 2:14 минутад шүүгчийн шийдвэрээр ялсан. Ингэснээр О.Есүгэн шилдэг 16-д Энэтхэгийн Шикшатай энэ сарын 15-д тулалдахаар болов.

Харин

  • -48 кг жинд Ж.Нямсүрэн Балбын Таман Сусмаг 3-2 харьцаагаар ялж шилдэг 16-д шалгарсан бөгөөд маргааш Венесуэлийн Кадено Рохастай тулалдана.
  • -50 кг жинд Б.Мөнгөнсаран эхний тулаандаа Туркийн Чакиркоглу Бусе Назд ялагдаж тэмцээнээ дуусгасан.
  • -52 кг жинд Л.Алтанцэцэг эхний тулаандаа Хаитигийн Катрин Стерлингийг 5-0 харьцаагаар ялж шилдэг 16-д шалгарсан ба энэ сарын 15-д Энэтхэгийн Зарин Нихаттай тулалдана.
  • -57 кг жинд М.Намуун Туркийн Эзра Озиолыг ялсан бөгөөд маргааш шилдэг 16-д Венесуэлийн Ландаета Гомезтой тулалдана.
  • -60 кг жинд Г.Бадмаараг эхний шатанд Бразилын Беатриз Ласмин Феррейрад ялагдаж тэмцээнээ дуусгасан.
  • -63 кг жинд У.Шинэцэцэг эхний шатанд Туркийн Жизем Озерт ялагдан тэмцээнээ дуусгав.
  • -70 кг жинд Э.Эрдэнэтуяа шилдэг 16-д Польшийн Дариа Парадатай өнөөдөр тулалдана.
  • -75 кг жинд Н.Ану шилдэг 16-д Украины Каролина Махнотой маргааш тулалдана.

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг IBA Youtube сувгаар шууд дамжуулж байна.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-13 22:44:00

Сэтгэгдэл бичих