Аваргуудын лигийн хагас шигшээгийн хариу тоглолтод Импанийн "Реал" (Мадрид) багийн 34 настай франц довтлогч Карим Бензема 95 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтоор гоол оруулсан билээ. 2021/22 оны улирлын 43 тоглолтод 43 бөмбөг оруулаад буй алжир гаралтай франц хөл бөмбөгч маань домогт Ди Стефаногийн 1956/57, Уго Санчесын 1986/87 оны улиралд оруулсан 43 бөмбөгийн амжилтыг давтаад байна.
"Реал" (Мадрид)-ын тоглогчдоос нэг улиралд хамгийн олон бөмбөг оруулсан нь Криштиану Роналду. Тэрээр 2014/15 оны улиралд 61 бөмбөг оруулсан юм.
Сэтгэгдэл бичих