Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 31, Баасан
К.Пол плей-оффын дээд амжилт тогтоов

К.Пол плей-оффын дээд амжилт тогтоов

Эх сурвалж: Bataar.mn Спорт Өчигдөр
 "Финикс Санс" багийн холбон тоглогч Крис Пол ганц ч шидэлт алдалгүйгээр довтолж, Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээд амжилт тогтоолоо. Ирэх сарын 6-нд 37 нас хүрэх тэрбээр "Нью-Орлеан Пеликанс"-тай хийсэн плей-оффын эхний шатны цувралын зургаа дахьд 14 шидэлтээ цөмийг нь оруулж, 100 хувийн амжилттайгаар 33 оноо авчээ. Эл цувралд "нарнууд" өрсөлдөгчөө 4:2-оор илүүрхэж, "Өрнөд" бүсийн хагас шигшээд шалгарсан аж. Бүсийнхээ аваргын төлөөх тоглолтод шалгарахын тулд тэд "Даллас Маверикс"-тэй тулжээ. "Даллас"-чууд плей-оффын эхний шатанд "Юта Жаз"-ыг мөн 4:2-оор буулгаж авсан юм.
Эх сурвалж: Bataar.mn Спорт Өчигдөр

Сэтгэгдэл бичих

2+1 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty