Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 29, Лхагва
Ж.Байден Украинд айлчлах уу?

Ж.Байден Украинд айлчлах уу?

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-04-21 04:48:16
   "АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд айлчлахаар төлөвлөөгүй" гэж Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жен Псаки даваа гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Үүний зэрэгцээ тэрээр "Хэрэв Америкийн эрх баригчдаас хэн нэг нь Украинд айлчлахаар төлөвлөсөн бол аюулгүй байдлын үүднээс хэн хэзээ айлчлах гэж байгааг Вашингтон мэдэгдэхгүй" хэмээн онцолжээ. АНУ өнгөрсөн амралтын өдрүүдэд 800 сая долларын шинэ багцаас Украин руу дөрвөн онгоц, даваа гарагт өөр нэг онгоц илгээсэн аж. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены зарласан 800 сая долларын тусламж юм. Мөн Ж.Псаки "Ерөнхийлөгч Жо Байден Сенатын гишүүн Крис Кунсын Украин руу цэрэг илгээх саналыг няцааж байгаа. Энэ нь үндэсний аюулгүй байдал, Америкийн ард түмний ашиг сонирхолд нийцэж байна" гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-04-21 04:48:16

Сэтгэгдэл бичих

3+5 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty