Тайлбар: Нэгэн жижиг хотод амьдардаг хүү ор сураггүй алга болсноор нууцлаг туршилтууд, аймшигт ер бусын хүч, нэгэн хачирхалтай бяцхан охинтой холбоотой нууцыг нээдэг.
Rotten Tomatoes оноо: 94%
Шүүмжлэгчид юу гэж хэлэв?: Өөр хэр олон шоу алтернатив хэмжээсийг Dungeons & Dragon-ий мангасуудтай хослуулан ингэж гайхалтайгаар илэрхийлж чадсан бэ? Үзэн ядагчдад зориулав. - AV Club
Тайлбар: Маш сэтгэл татам, нэлээд шаргуу нэгэн залуу эр өөрт нь татагдсан хэн нэгний амьдралд орохын тулд юу ч хийхэд бэлэн байдаг.
Rotten Tomatoes оноо: 87%
Шүүмжлэгчид юу гэж хэлэв?: Өөрөө өөрийгөө сонсох мелодрамын бүтээл. You бол нууцлаг аллага, Мянганы ситком болон өшөө авалтын уран зөгнөлийн шилдэг элементүүдийг хослуулсан. - The Atlantic
Тайлбар: Мутацилагдсан мангасын анчин Ривиагийн Геральтын өөрийн хувь тавилангийнхаа төлөө хийж буй аялалд үймээн самуунтай ертөнцөд хүмүүс араатнаас илүү хорон санаатай байдгийг олж мэднэ.
Rotten Tomatoes оноо: 94%
Шүүмжлэгчид юу гэж хэлэв?: Урьд өмнө нь хэзээ ч байгаагүй сэтгэл хөдлөлийг энэхүү цувралаас мэдэрсэн. - Hollywood Reporter
Тайлбар: Маш сэтгэл татам, нэлээд шаргуу нэгэн залуу эр өөрт нь татагдсан хэн нэгний амьдралд орохын тулд юу ч хийхэд бэлэн байдаг.
Rotten Tomatoes оноо: 94%
Шүүмжлэгчид юу гэж хэлэв?: 3 дугаар улирал өнөөг хүртэлх хамгийн шилдэг ангиудыг багтаасан байлаа. - Time Magazine
Тайлбар: Хүчирхийллийн харилцаанаас зугтсан залуу ээж хүүхдээ тэжээж, сайн сайхан ирээдүйг нь бий болгохын төлөө тэмцэж байхдаа байшин цэвэрлэх ажил олдог.
Rotten Tomatoes оноо: 94%
Шүүмжлэгчид юу гэж хэлэв?: Энэхүү кино нь Алексийн нүдээр харагдаж буй ядуурлын бодит байдлын дүрслэлийг харуулдаг. - USA Today
Тайлбар: Ахлах сургуулийн сурагч Клэй Женсен найзынхаа эмгэнэлт амиа хорлолтоос үүдэлтэй зүрх шимшрүүлэм нууцлаг үйл явдлын төвд орж ирнэ.
Rotten Tomatoes оноо: 77%
Шүүмжлэгчид юу гэж хэлэв?: Энэ кино хааяа төрийн үйлчилгээний маш урд зарлал шиг хэтэрхий зохиомол санагддаг. - New York Times
Тайлбар: Ахлах сургуулийн сурагч Клэй Женсен найзынхаа эмгэнэлт амиа хорлолтоос үүдэлтэй зүрх шимшрүүлэм нууцлаг үйл явдлын төвд орж ирнэ.
Rotten Tomatoes оноо: 28%
Шүүмжлэгчид юу гэж хэлэв?: 13 Reasons Why - н хувьд агуулга тийм чухал биш. Харин цочирдуулах л чухал байсан байх. - Vox
Тайлбар: Мутацилагдсан мангасын анчин Ривиагийн Геральтын өөрийн хувь тавилангийнхаа төлөө хийж буй аялалд үймээн самуунтай ертөнцөд хүмүүс араатнаас илүү хорон санаатай байдгийг олж мэднэ.
Rotten Tomatoes оноо: 68%
Шүүмжлэгчид юу гэж хэлэв?: Өөлбөл энэ цуврал хүчирхийлэл, алаан хядаантай график дүрслэлд тулгуурладаг. - Slant Magazine
Тайлбар: Нэгэн жижиг хотод амьдардаг хүү ор сураггүй алга болсноор нууцлаг туршилтууд, аймшигт ер бусын хүч, нэгэн хачирхалтай бяцхан охинтой холбоотой нууцыг нээдэг.
Rotten Tomatoes оноо: 89%
Шүүмжлэгчид юу гэж хэлэв?: Хэдийгээр зарим үйл явдал хэтэрхий урьдчилан таамаглах аргагүй өрнөж байсан ч сүүлийн хоёр анги нь бүх зүйлийн гайхалтай зангилаа байсан. - Dallas Morning News
Тайлбар: 8 хулгайч гэмт хэргийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд, цагдаа нарыг мэхэлж, Испанийн Royal Mint-д өөрсдийгөө цоожлов.
Rotten Tomatoes оноо: 80%
Шүүмжлэгчид юу гэж хэлэв?: Авьяаслаг хүмүүс саад бэрхшээлийг даван туулж, боломжгүй зүйлсийг хийж байхыг харах маш таатай байдаг. - Globe and Mail
Тайлбар: Лондоны дээдсийн хүрээлэлд Брижертоны гэр бүлийн 8 ах дүүс аз жаргал, хайр дурлалыг эрэлхийлж буй тухай гарна. Жулиа Күинний шилдэг борлуулалттай зохиолуудаас сэдэвлэсэн кино бүтээл.
Rotten Tomatoes оноо: 87%
Шүүмжлэгчид юу гэж хэлэв?: Брижертон тансаг үдэшлэг, гоёмсог хувцаслалт, эелдэг хов жив, нарийн мэдрэмжүүдээр бидний мэлмийг баясгах болно. - Chicago Reader
Тайлбар: Мөнгөний гачигдалд орсон олон зуун хүн хүүхдийн тоглоомоор өөр хоорондоо өрсөлдөх хачирхалтай саналыг хүлээн авна. Амиараа дэнчин тавин тоглосны үр дүнд сэтгэл татам шагнал хүлээж байх аж.
Rotten Tomatoes оноо: 94%
Шүүмжлэгчид юу гэж хэлэв?: Киноны өгч буй гол мессеж толгой руу алхаар дэлсэх мэт боловч үзэгчдийн таашаалыг хүртэж чадсан. Мэдрэмж ба айдсын гайхамшигтай хослол. - Empire Magazine
Эх сурвалж: Insider
Сэтгэгдэл бичих