Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 02 сарын 01, Лхагва
Оросын ОРТ-ийн редактор эмэгтэй шууд эфирт дайныг эсэргүүцсэн баннер бариад баривчлагдав

Оросын ОРТ-ийн редактор эмэгтэй шууд эфирт дайныг эсэргүүцсэн баннер бариад баривчлагдав

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-03-16 03:23:32

ОХУ-ын Олон Нийтийн Телевиз буюу ОРТ-ын оройн мэдээний Время нэвтрүүлгийн шууд эфирийн үеэр

“Первый канал”-ын редактор Марина Овсянникова даваа гарагийн орой шөнийн мэдээний шууд эфирт орж ирээд “Дайныг зогсоо. Дайныг зөвшөөрөхгүй” гэж хэлсэн байна.

Мөн “Суртал ухуулгад бүү итгэ. Тэд чамайг хуурч байна” гэж орос хэлээр, “Оросууд дайныг дэмжихгүй” гэж англи хэлээр бичсэн байв.

Түүнчлэн Овсянникова “OVD-Info” хүний ​​эрхийн бүлгээр дамжуулан “Первый канал”-д ажиллаж, Кремлийн суртал ухуулга тараасандаа ичиж байгаагаа илэрхийлсэн бичлэг нийтэлжээ.

Тэрээр бичлэгт “Харамсалтай нь, би олон жил “Первый канал”-д ажиллаж, Кремлийн суртал ухуулга дээр ажилласан, одоо би үүнээсээ маш их ичиж байна. Телевизийн дэлгэцээр худал хэлэхийг зөвшөөрсөндөө ичиж байна. Оросын ард түмнийг зомби болгохыг зөвшөөрсөндөө ичиж байна. 2014 онд энэ дөнгөж эхэлж байхад бид чимээгүй байсан. Кремль [сөрөг хүчний удирдагч Алексей] Навальныйг хордуулах үед бид эсэргүүцлээ илэрхийлэхээр гараагүй” гэж хэлэв.

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-03-16 03:23:32

Сэтгэгдэл бичих