Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 02 сарын 04, Бямба
АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден:ОХУ-аас цаашид газрын тос авахгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден:ОХУ-аас цаашид газрын тос авахгүй

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-03-09 22:44:44
АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден өчигдөр мэдэгдэл хийжээ. Тэр хэлэхдээ:
"Бид Европ дахь түншүүдтэйгээ сайтар зөвлөлдсөний эцэст ОХУ-аас цаашид газрын тос авахгүй байхаар шийдвэрлэлээ.
Бид В.Путины хийж буй дайныг цаашид санхүүжүүлэхгүй!
Манай Европ дахь зарим түншүүд одоогоор ийм шийдвэр гаргахад бэлэн бус байгааг бид ойлгож байна. Цаашид эдгээр улс орнуудыг эрчим хүчний эх үүсвэрийн хувьд ОХУ-аас хараат бус болгох чиглэлээр бид хамтран стратеги боловсруулах болно.
Бид хамтдаа нэгдмэл зорилготой, эв нэгдэлтэй байна" гэж мэдэгдлээ.

Байден түүнчлэн эрх баригчдын хүчин чармайлтыг үл харгалзан АНУ-д шатахууны үнэ нэмэгдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний үр дагавраас болж үнээ хөөрөгдөхгүй байхыг хувийн хэвшлийнхэнд уриалаад "Газрын тос, байгалийн хийн болон санхүүгийн компаниудын хувьд Украины дайн үнэ өсөх шалтгаан болж байгааг бид ойлгож байна. Гэхдээ хэт өсөлт, инфляц хөөрөгдөх шалтгаан биш" гэж Ерөнхийлөгч анхаарууллаа.

Өмнө нь тус улсын 60,000 гаруй шатахуун түгээх станцын үнийг хянадаг ашгийн бус Америкийн автомашины холбоо нэгдсэн улсын хэмжээнд шатахууны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, нэг галлон (3,785 литр) нь 4,17 ам.доллар давсан тухай мэдээлж байсан юм..



May be an image of 1 person, standing and text that says 'Biden bans Russia oil imports to U.S., warns U.S. gasoline prices will rise further minute read By Trevor Hunnicut and Steve Holland 0 PAENNIN THE UNITED T 50 YSS SAINMS'
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-03-09 22:44:44

Сэтгэгдэл бичих