Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 26, Ням
ОХУ, Украины хэлэлцээр дуусаж , дахин хэлэлцэхээр тохирлоо

ОХУ, Украины хэлэлцээр дуусаж , дахин хэлэлцэхээр тохирлоо

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-03-01 21:58:45
       Беларусьт хийсэн Украин, ОХУ-ын төлөөлөгчдийн хэлэлцээр дууслаа. Энэ талаар Украины ЕТГ-ын даргын зөвлөх Михаил Подоляк ийн мэдэгдэв. "Эхний шат дууссан. Цаашид газар дээр нь зөвлөлдөж, дараа нь дахин хэлэлцээр хийх боломжтой".                               Харин ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский "Хоёр орны төлөөлөгчдийн дараагийн уулзалт ойрын өдрүүдэд Беларусь-Польшийн хил дээр болно. Бид нийтлэг байр суурийг урьдчилан таамаглах зарим зүйлийг олсон" хэмээн тэмдэглэжээ.
   Украины ЕТГ-ын даргын зөвлөх Михаил Подоляк тус улсын нөхцөл байдлын талаар Киев, Москва хоёр дахин хэлэлцэхээр тохирсон тухай мэдээлэв. Түүний мэдэгдлийг БЕЛТА мэдээллийн агентлаг YouTube-д байрлуулжээ. ЕТГ-ын даргын зөвлөх "Украин, Оросын төлөөлөгчид эхний ээлжийн хэлэлцээр хийлээ. 
Үүний гол зорилго Украины нутаг дэвсгэрт гал зогсоох асуудлыг хэлэлцэх байсан ба логистикийн шийдлүүдийг хэрэгжүүлэх зарим боломжийг олж авахын тулд талууд нийслэлдээ зөвлөлдөхөөр явлаа" хэмээн онцолсон аж.  
 Орос, Украины талууд таван цагийн турш тохиролцоо хийхээр оролдсон ч хэлэлцээ амжилтгүй боллоо гэж ажиглагчид дүгнэж байна.   
Украинд одоо дэлбэрэлт, буун дуу сонсогдож, цэргийн дайралт үргэлжилж байгаа аж.   
 
Russian-Ukrainian talks over, delegations return to their countries for consultations
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-03-01 21:58:45

Сэтгэгдэл бичих

4+2 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty