Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 02 сарын 04, Бямба
Хөхний сүүнээс эхийн амьд эс илрүүлжээ

Хөхний сүүнээс эхийн амьд эс илрүүлжээ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-02-01 04:59:23

ЛОНДОН. /TASS/. Их Британийн биологичид хөхний сүүнд эхийн амьд эсүүд агуулагддаг болохыг илрүүлжээ. Эдгээр эс нь нялх хүүхдийн дархлаа бүрэлдэн бий болоход чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Судалгааны үр дүнг шинжлэх ухааны "Nature Communications" сэтгүүл нийтэлжээ.


Эрдэмтэд эхийн сүүнд дохионы ямар молекулууд байж болох, тэдгээр нь нярай хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эсүүд болон бусад эрхтний үйл ажиллагаанд нөлөөлдөг эсэхийг судалсан байна. Огт санаандгүй байтал эдгээр молекулын судалгаа эхийн сүүнд гормон болон бусад молекулыг үүсгэдэг олон амьд эс байдгийг харуулжээ. Өмнө нь сүүнд зөвхөн хөхний булчирхайн үхсэн эсүүд л байдаг гэж үздэг байв.


Кембрижийн их сургуулийн эрдэмтэн Алесия-Жейн Твиггер болон түүний хамтран ажиллагсдын нээсэн амьд эсүүдийг хоёр том бүлэгт хувааж болох гэнэ. Тэдгээрийн нэг нь хөхний булчирхайн эстэй төстэй бол бусад нь дархлааны тогтолцооны янз бүрийн бүрэлдэхүүн хэсгүүд байжээ. Эдгээрийн аль аль нь хүүхдийн биед микрофлор буюу өвчих үүсгэдэггүй бичил биетэн үүсэхэд, мөн дархлаа бүрэлдэн бий болоход чухал үүрэг гүйцэтгэдэг гэж эрдэмтэд үзэж байна.


Гэхдээ үүнтэй зэрэгцэн ийм эсүүд нь хөхний хүнд хэлбэрийн хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг байж болзошгүй байна. Энэ нь эмэгтэй хүний ​​бусад эрхтэнд үсэрхийлдэг хавдар аж.


Эдгээр эсийг үргэлжлүүлэн судалснаар хөхний хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг бий болгоход тусална гэж эрдэмтэд үзэж байна.

montsame.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-02-01 04:59:23

Сэтгэгдэл бичих