Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Туул гол, Дөргөн нуурын мөс цөмөрч, иргэд машинтайгаа суужээ

Туул гол, Дөргөн нуурын мөс цөмөрч, иргэд машинтайгаа суужээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-23 11:46:00

ОБЕГ-ын алба хаагчид сүүлийн 24 цагт хүний үйл ажиллагаатай холбоотой хоёр ослын дуудлага хүлээн авчээ.  

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Туул голын “Бүдүүн чулууны гарам” гэдэг газар суудлын автомашин /дотроо 4 зорчигчтой/ мөс цөмөрч суусан байна. Дуудлагыг 01.22-ны өдрийн 19:00 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэн Г-ын “Хайлюкс” загварын суудлын автомашинд жолооч Г /48 настай, эрэгтэй/, зорчигч А /35 настай, эмэгтэй/, Э/12 настай, эмэгтэй/, Д /9 настай, эрэгтэй/ нарын хамт “Туул” голын мөс цөмөрч, суусан байсныг татан гаргажээ.

Мөн Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Уур баагдаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 2 км/-т Иргэн Т /44 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын /дотроо 2 зорчигчтой/ суудлын автомашин “Дөргөн” нууранд мөс цөмөрч суусан.

Дуудлагыг 01.23-ны өдрийн 05:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ангийн байрлалаас “Дөргөн” нуурын чиглэлд хөдөлжээ.

Манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан 2021 оны мөн үеийнхээс 15-75 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  анхааруулж байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-23 11:46:00

Сэтгэгдэл бичих