Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 23, Ням
О.Батбаяр: Шаардлагагүй бол багц авах хэрэггүй, халууны эмээ уугаад эдгэх боломжтой

О.Батбаяр: Шаардлагагүй бол багц авах хэрэггүй, халууны эмээ уугаад эдгэх боломжтой

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-14 15:24:51

Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" цар тахлын "Омикрон" хувилбар дотоодод гарсантай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчдээс ирсэн асуултад хариулт өглөө.


"Омикрон" хувилбарын оргил үедээ 20 мянга хүрнэ гэсэн судалгаа байсан. УОК-оос Цагаан сарыг хориглохгүй гэсэн. ЭМЯ-аас Цагаан сарыг хориглох талаар санал гаргах уу?

О.Батбаяр: Омикрон хувилбарын давалгаа улс орнуудад нэг сар орчим үргэлжилж байгаа. Манай улсын хувьд нэгдүгээр сарын сүүлээс хоёрдугаар сарын эхээр буурах болов уу гэсэн таамаглалтай байна. Цагаан сарын хувьд гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, гадуур золголтыг цахимаар хийхийг ЭМЯ-аас зөвлөж байгаа. Гэр бүлээс гадуур золголт хийхгүй байхыг уриалж байгаа. Энэ нь иргэдийн хариуцлагын асуудал юм.


О.Дашпагма:
 Дархлаа сэргээх тунгийн хувьд Монгол Улс одоогийн байдлаар Синофарм үйлдвэрийн виросель, Pfizer/BioNTech үйлдвэрийн комернити гэсэн вакцинууд байна. Эдгээр вакцинаас эрх зүйн зохицуулалтаараа иргэд сайн дурын үндсэн дээр сонголтоо хийгээд аль нэгийг нь хийлгэх боломжтой. Дархлаажуулалтын нэгжүүд дээр синофар болоод файзер вакцин хийж байгаа. Харин Спутник лайт вакцины хувьд ихэвчлэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд дархлаа сэргээх тун хийж байгаа. Энэ нь вакцин дүн мэдээнд ороод явж байгаа.-Гурав, дөрөвдүгээр тунд аль вакциныг хэрэглэж байгаа вэ? "Спутник" вакцин хийлгэсэн иргэд бүүстэр тундаа ижил вакцин хийлгэх сонирхолтой байна.

Вакцины дараах урвал хүндрэлийг ЭМ-ийн сайдын тушаалын дагуу эрүүл мэндийн байгууллагууд дээр идэвхтэй болоод идэвхгүй хэлбэрийн тандалтыг вакцинжуулалт эхэлсэн цагаас зохион байгуулаад явж байна. Вакцин хийлгэсэн иргэдийн дунд 90-95 хувьд нь хөнгөн хэлбэрийн урвалууд илэрч байгаа. Үүнд 24 цагийн дотор халуурах, бие чихүүдэс хүрэх, үе мөч бага зэрэг өвдөх, вакцин тарьсан ормон дээр хөндүүр болж, гар өвдөх шинж тэмдгүүд илэрч байна. Энэ нь 2-3 хоногийн дотор алга болдог. Үүнээс гадна нийтлэг биш урвалууд, ховор урвалууд, маш ховор тохиолдох урвалууд гэж вакцины үйлдвэрлэгчийн заавар дээр тусгасан шинж тэмдгүүд илрэх боломжтой. Энэ тандалтыг вакцин хийлгэсэн хүн амын дунд хийж байна. Маш ховор урвалууд нь вакцины 0.01 хувьд нь илрэх боломжтой. Магадгүй танд дээрх шинж тэмдгүүд илрээд тавгүй байгаа бол харьяа эрүүл мэндийн байгууллагатаа хандаад шинж тэмдгийн эмчилгээг эмчийн заавраар хийх боломжтой байдаг.

-"Омикрон" хувилбар хүүхдэд илүү хүнд тусч байна гэсэн. Хүүхдийг дархлаажуулах судалгаа ямар шатандаа явж байгаа вэ?

О.Батбаяр: -5-11 насны хүүхдийн вакцинжуулалттай холбоотой судалгаа, шинжилгээ, худалдан авалттай холбоотой ажлуудыг хийж байгаа. Ойрын үед тодорхой болох байх. 12-17 насны хүүхдийн бүүстэр тунтай холбоотой асуудал мөн ойрын үед шийдэгдэнэ.

-Өрхийн эрүүл мэндийн төвүүд дахин халдвар авсан иргэдэд эмийн багц олгохгүй байна гэсэн иргэдийн гомдол, мэдээлэл байна. Энэ тал дээр хяналт шалгалт хийж байгаа юу?

О.Батбаяр: -Эмийн багцын хувьд Эрүүл мэндийн даатгалын сангаас дахиж өвдсөн хүмүүст багцыг олгож байгаа. Гэхдээ иргэд нэг зүйлийг ойлгох ёстой. Өнгөрсөн онд өрхийн эмнэлгээр дамжуулан олгож байгаа 160 мянган төгрөгийн багцад эм, эмчилгээний зардал, ажлын хөлс бүгд багтсан. Үүнд 60 тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Энэ удаа омикрон хувилбар илүү хөнгөн явж байгаа, иргэдийн вакцинжуулалт өндөр байгаа тохиолдолд гэртээ тусгаарлагдаад, томуу төст бусад өвчний адилаар 38 хэмээс дээш халуурбал халууны эм уугаад, хоолойгоо зайлаад, их ханиаж байвал ханиалга дарах эм уугаад эдгэрэх боломжтой. Иргэн бүр багц авна гэвэл эрүүл мэндийн даатгалын санд байгаа таны бусад тусламж үйлчилгээнд зарцуулах ёстой мөнгөнөөс хорогдоно л гэсэн үг. Тэгэхээр иргэд онцын шаардлагагүй бол энэ багцыг авах гээд байх шаардлагагүй гэж бодож байна.

-Омикрон хувилбараар өвдөхөд хатгаа болох эрсдэл өндөр байгааг өрхийн эрүүл мэндийн эмч нар хэлж байна. Энэ талаар тайлбар, мэдээлэл өгөөч.

Ж.Нарангэрэл: нөөдрийн байдлаар Омикрон халдварын үед тохиолдох уушгины хатгалгааны хувийг гаргаагүй байна. Энэ нь тодорхой хугацааны дараа гараад ирнэ. Дельта хувилбарын хувьд гол эрсдэл, хүндрэл нь уушгины хатгалгаа байсан. Хоёр уушгины хатгалгаа даамжирсан, хүчилтөрөгчийн хүнд дутагдал байсан. Энэ утгаараа манай улс маш олон хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, хүчинтөрөгчийн хангамжийг сайжруулах зорилгоор амьсгалын аппаратнууд, түүн дээр ажиллах ажиллах хүчээ бэлдээд дельта хувилбар дээр ажилласан. Бидэнд үргэлжлүүлээд ажиллах энэ бэлтгэл байгаа. Гэхдээ одоогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн эмнэл зүйн байдлаас харахад уушгины хатгалгаагаар дельта хувилбараас ялгаатай нь уушгины хатгалгаа руу шилжих, хүндрэх, хүчилтөрөгчийн хүнд дутагдалд орох байдал нь бага байна.

-Халдвараар өвдөж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь давтан өвдөж байна вэ?

-О.Батбаяр: Давтан өвдөлт омикрон хувилбартай холбоотойгоор дэлхийн улс орнуудад 3-5 дахин нэмэгдсэн. Манайд ч энэ эрсдэл 3-5 дахин нэмэгдэж байгаа зураглал харагдаж байна. Учир нь давтан өвдөж байгаа хүмүүсийн бараг 100 хувь нь өвдсний дараа вакцин тариулаагүй хүмүүс байна. Тэгэхээр омикрон давалгааны эхэн үед л иргэдэд зөвлөмж өгч байсан. Та хэдэн тунтай ч байж болно, өвдснийхөө араас вакцин тариулаагүй бол өвдөх эрсдэл өндөр байгаа.

-Өрийн эмч нарын ажиллах хүчний нөөц ямар байгаа вэ? Омикроны шинжилгээг түргэвчилсэн оношлуураар авч байгаа. Халдвар илэрсэн хүмүүсээс эмч нар нь өөрсдөө халдвар авах эрсдэл өндөр байна гэсэн мэдээлэл өгсөн. Энэ тал дээр тайлбайр өгөөч

-Омикроны хувилбар эхлэн нь гэдэг дохиог аваад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш ажилахад омикрон нь хөнгөн байгаа нь өрхийн эмнэлэг, анхан шатны байгууллага амбултори дээр илүү ачаалал очих нь харагдсан. Өмнө нь хэвтэн эмчлүүлэх орны хүрэлцээ дутагдана гэдэг тооцоолол хийж байсан бол энэ удаад өрхийн эмнэлэг, буюу гэрээр тусгаарлан эмчлэх хүний тоо олон болох учраас амбулторийн тусламж үзүүлж байгаа өрхийн эмнэлгүүдэд ачаалал ирэх зураглал харагдсан.

Үүнд уялдуулж хүний нөөцийг тооцож төлөвлөлтүүд хийсэн. Нэмээд резидент эмч нар өрхийн эрүүл мэндийн төв дээр дайчлагдан ажилладаг. Дээрээс нь сайн дурын байгууллагынхан ажилладаг. Энэ хуваарилалтуудыг хийн ажиллаж байгаа. Хэдийгээр бид өрхийн эмнэлэг дээр хүч нэмж бэлтгэл хийсэн ч омикроны халдварын тохиолдол маш их байх учраас түүнээс давсан ачаалал ирэх магадлалтай.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-14 15:24:51

Сэтгэгдэл бичих