Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 10, Лхагва
"Ливерпүүл" Португалын "Порто"-гийн мэргэн бууч Луис Диазыг 71.7 сая еврогоор худалдаж авна

"Ливерпүүл" Португалын "Порто"-гийн мэргэн бууч Луис Диазыг 71.7 сая еврогоор худалдаж авна

Эх сурвалж: Bataar.mn Спорт Уржигдар
"Ливерпүүл" Португалын "Порто"-гийн мэргэн бууч Луис Диазыг 71.7 сая еврогоор худалдаж авахад ойрхон байна
Португалын "Порто" клубын хагас хамгаалагч Луис Диас Маруланда Премьер лигт нэгдэхэд ойрхон байгаа ажээ.
Caracol Radio-гийн сэтгүүлч Сезара Аугусто Лондоньогийн мэдээлснийг Оросын sports.ru сайт иш татан мэдээлэхдээ Луис Диазыг "Ливерпүүл" клуб 60 сая фунт буюу 71.7 сая еврогоор авахаар тохиролцоонд бараг хүрч байна хэмээжээ.
Диазыг "Ньюкасл" авахаар санал хүргүүлсэн юм байна. Гэхдээ "Ливерпүүл"-ийн санал "Ньюкасл"-ынхыг давж гарч байгаа аж.
"Ливерпүүл"-ийн довтолгооны гол тамирчид болох Мохамед Салах, Садио Мане нар Африкийн цомын тэмцээнд оролцохоор шигшээ багтайгаа нэгдэж байгаа энэ үед тэд Луис Диазтай аль болох хурдхан гэрээ байгуулж, авахыг хичээж байгаа юм байна.
Лиус Диаз энэ улиралд Португалын лигт 15 тоглолтод оролцохдоо 12 гоол оруулжээ.
Эх сурвалж: Bataar.mn Спорт Уржигдар

Сэтгэгдэл бичих