Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 29, Лхагва
Францын өмнөд нутгаас коронавирусийн шинэ штамм илрүүлжээ

Францын өмнөд нутгаас коронавирусийн шинэ штамм илрүүлжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-04 23:44:58


Марсель хотоос коронавирусийн шинэ төрлийн штамм илрүүллээ гэж Австрийн “Neute  сонинд бичсэн байна.

Африкийн Камерун улсаас Францад буцаж ирсэн жуулчнаас үл мэдэх хувилбар илэрснийг мэдээнд дурджээ. Энэ жуулчин 12 хүнд халдвар тараасан хэмээн нотлож байна.

“Өвчин тараагч штамм чухамхүү тэнд илэрсэн байж болох юм гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийлээ. Шинжилгээ хийснээр  халдвар авсан хүмүүсээс олон мутаци илэрсэн байна” гэж сонинд бичжээ.

В.1.640.2 гэсэн нэртэй болсон шинэ хувилбараас “46 мутаци” илрүүлсэн тухай францын судлаачдын мэдээллийг сонины өгүүлэлд бас иш татан дурдсан байна.

Уг штамм аль хэр халдвартайг эрдэмтэд хараахан мэдэхгүй байгааг онцлон тэмдэглэжээ.

Б.Атар

 

 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-04 23:44:58

Сэтгэгдэл бичих

3+3 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty