Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Шилдэг дасгалжуулагчийн “АЛТАН БӨМБӨГ” шагналыг С.Эрдэнэ-Очирт гардуулав

Шилдэг дасгалжуулагчийн “АЛТАН БӨМБӨГ” шагналыг С.Эрдэнэ-Очирт гардуулав

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-25 16:21:01

Монголын хөлбөмбөгийн холбоо оны шилдгүүдээ тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг өнгөрсөн жил цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Тиймээс шилдгээр тодорсон зарим хүн шагналаа албан ёсоор гардаж аваагүй байв. Оны шилдэг дасгалжуулагч болсон С.Эрдэнэ-Очирын шагналыг улс тунхагласны 97 жилийн ойг тохиолдуулан МҮОХ-ны байранд өнөөдөр (2021.11.25) гардуулж өглөө.

Шагналын МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нар гардуулж өгөв. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн удирдсан “Унаганууд” баг сүүлийн долоон жил дараалан футзалын УАШТ-д түрүүлсэн билээ.
 


Мөн энэ үеэр Монголын хөлбөмбөгийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа зарим хүнийг МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшууллаа.

МҮОХ-ны Олимпын алдар одонгоор шилдэг дасгалжуулагчаар тодорсон С.Эрдэнэ-Очирыг, МҮОХ-ны Алтан медалиар Азийн хөлбөмбөгийн холбооны А зэрэглэлийн дасгалжуулагч Б.Гарьдмагнай, Монгол Улсаас анхлан Азийн хөлбөмбөгийн холбооны элит эмэгтэй туслах шүүгч болсон Ө.Батцэцэг нарыг шагнав.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-25 16:21:01

Сэтгэгдэл бичих