Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 19, Мягмар
Коронавирусээр өвчилж эдгэрсэн хүмүүст ханиад томуу хүндээр тусдаг

Коронавирусээр өвчилж эдгэрсэн хүмүүст ханиад томуу хүндээр тусдаг

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-11 10:16:53
 COVID-19-ийн халдвараар өвчилөөд, эдгэрч, гэхдээ давтан вакцин хийлгээгүй хүмүүс томуугаар маш хүндээр өвчилж мэднэ гэж Улсын эрдэм шинжилгээний “Вектор” төвийн Екатеринбургийн салбарын тэргүүн Александр Семенов мэдэгджээ. 
Энэ өвөл оросын иргэдэд нүүрлэж буй элдэв өвчний дотор коронавируст халдвар төдийгүй, бас ханиад томуу орж байгааг тэр тэмдэглэсэн байна. Ингэхдээ коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн хүмүүс томуугийн маш хүнд хэлбэрээр өвчилж болох юм гэж Семенов хэлжээ. 
Хэрвээ энэ хүмүүс дахин вакцин хийлгээгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тоохгүй байгаа бол,  “зүгээр нэг томуу төдийгүй, маш хүнд хэлбэрийн томуугаар” өвчлөх эрсдэл маш ихсэнэ гэж тэр мэдэгдсэн байна. 
Коронавирус биеийн дархлааны системд маш сөргөөр нөлөөлдөгөөс болоод COVID-19 халдвараар өвчилж эдгэрсэн хүмүүс эрсдэлийг бүлэгт орж байна гэж шинжээч тодруулан тайлбарлажээ. 
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-11 10:16:53

Сэтгэгдэл бичих