Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 09 сарын 17, Баасан
Apple компани iPhone 13, шинэ iPad болон Apple Watch Series 7 танилцууллаа

Apple компани iPhone 13, шинэ iPad болон Apple Watch Series 7 танилцууллаа

Эх сурвалж: Bataar.mn Шар Өчигдөр

"Apple" компани орон нутгийн цагаар өчигдөр  /2021.09.14/ шинэ бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөгөө зохион байгуулж, дэлхий нийтийн хүсэн хүлээсэн "iPhone 13" ухаалаг гар утсыг танилцууллаа.

Энэ удаа тус компани iPhone ухаалаг гар утасныхаа дөрвөн шинэ загвар, iPad төхөөрөмжийнхөө хоёр шинэ загвар болон том дэлгэцтэй Apple Watch ухаалаг бугуйн цагийг танилцуулжээ.

Шинэ "iPad" 

Arslan.mnХарин 8.3 инч "iPad mini"-ийн хэлбэр хийц шинэчлэгдэж, илүү дугуй булантай болж, ард, урд камер нь сайжирснаас гадна "Liquid Retina" дэлгэцтэй, "USB-C", "Apple Pencil" дэмждэг болжээ. Өнгөний хувьд ягаан, нил ягааны өнгөнүүд нэмэгдсэн аж.

Хамгийн том дэлгэцтэй Apple Watch

Arslan.mn

 "Apple Watch" цувралын илүү өргөн дэлгэцтэй долоо дахь загвар нээлтээ хийв. Цувралын зургаа дахь загвараас 20 хувь том дэлгэцтэй, 50 хувь илүү бичвэр харуулах бөгөөд дэлгэцэн дээрх бүтэн гарын тусламжтай хэрэглэгч зурвастаа хариу өгч болно.

iPhone 13 Pro болон iPhone 13 Pro Max

Arslan.mn

Эцэст нь хос камертай "iPhone 13" болон "iPhone 13 Mini" танилцуулсан. 6.1 инч "iPhone 13" болон 5.4 инч "iPhone 13" mini нь дэвшилтэт А15 Bionic чиптэйгээс гадна цэнэг барилтын хувьд "iPhone 13" нь өмнөх загвараасаа 2.5 цагаар, "iPhone 13 Mini" нь 1.5 цагаар илүү гэнэ. Мөн илүү дэвшилтэт 5G сүлжээ, “Cinematic mode” нэмэгджээ. Энэ функцийн тусламжтай та “Portrait mode”-аар бичлэг хийнэ гэсэн үг. Өнгөний хувьд ягаан, цэнхэр, хар, цагаан, улаан гэсэн таван шинэ өнгөтэйгөөр худалдаанд гарна.

iOS 15, iPadOS 15, WatchOS 8 үйлдлийн системийн шинэ хувилбарууд

iOS 15, iPadOS 15, WatchOS 8 зэрэг Apple-ийн үйлдлийн системүүдийн шинэ хувилбарууд есдүгээр сарын 20-нд зах зээлд нэвтрэхээр болжээ.

Arslan.mn

Apple-ийн шинэ бараа бүтээгдэхүүний үнэ:

  • iPad – 329 ам.доллараас эхэлнэ. Ирэх долоо хоногоос худалдаанд гарна.
  • iPad mini – 499 ам.доллараас эхэлнэ. Ирэх долоо хоногоос худалдаанд гарна.
  • Apple Watch Series 7 – 399 ам.доллар. Энэ намар худалдаанд гарна.
  • iPhone 13 Mini – 699 ам.доллараас эхэлнэ.
  • iPhone 13 – 799 ам.доллараас эхэлнэ.
  • iPhone 13 Pro – 999 ам.доллараас эхэлнэ.
  • iPhone 13 Pro Max – 1,099 ам.доллараас эхэлнэ. Бүх шинэ загварын iPhone-ууд есдүгээр сарын 24-нд худалдаанд гарна.

Эх сурвалж: Bataar.mn Шар Өчигдөр

Сэтгэгдэл бичих