Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 09 сарын 17, Баасан
Путин өөрийгөө тусгаарлахаар шийджээ

Путин өөрийгөө тусгаарлахаар шийджээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Өчигдөр
   ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газар болон “Нэгдмэл Орос” намын удирдлагатай зөвлөлгөөн хийхдээ, яагаад өөрийгөө тусгаарлахаар шийдсэн тухайгаа ярьжээ. Коронавирусээр өвчилсөн нэг хүнтэй өмнөх өдөр би харьцаж байсан юм гэж тэр хэлсэн байна.  
Энэ хүн өөртэй нь ойр ажилладагийг Путин тодруулан тайлбарлажээ. Тэр хүн вакцин хийлгэсэн, гэхдээ эсрэг биет цөөрсний дараа дахин вакцин тариулсан ч оройтсон бололтой, тэгээд хэдэн өдрийн дараа өвчилсөн байна лээ гэж ерөнхийлөгч ярьжээ.
 “Спутник V” ковидоос хамгаалах өндөр үзүүлэлтээ амьдралд бодитой харуулна гэдэгт найдаж байгаагаа Владимир Путин илэрхийлснийг РИА Новости агентлаг уламжилсан байна. Миний ойр ажилладаг хэд хэдэн хүн, түүний дотор вакцинд хамрагдсан хүмүүс  COVID-19-ийн халдвар авсан учир би өөрийгөө тусгаарлахаар шийдвэрлэсэн юм гэж ОХУ-ын ерөнхийлөгч өмнө нь мэдээлжээ.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Өчигдөр

Сэтгэгдэл бичих