Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 26, Лхагва
Мисс Б.Бадамцэцэг төрсөн өдрөөрөө 150 хүүхдийн шүдийг үнэгүй эмчилжээ

Мисс Б.Бадамцэцэг төрсөн өдрөөрөө 150 хүүхдийн шүдийг үнэгүй эмчилжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-08-21 12:12:40

“Хэцүү анги” кинонд тоглож, олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийг танихгүй хүн үгүй. Бие хаа, царай зvсээрээ хэнээс ч дутахааргүй монголжингоо. Харин түүнийг эмч гэдгийг хүмүүс бараг мэддэггүй. Б.Бадамцэцэг АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын ангийг дүүргэж, эмч мэргэжил эзэмшсэн билээ.

Сургуулиа амжилттай төгсөж мэргэжлээрээ ажиллаж байгаа тэрээр жил болгоны төрсөн өдөр болох долдугаар сарын 27нд хүүхдийн шүдийг үнэ төлбө ргүй эмчилж өгдөг  уламжлалтай болсон билээ. 

Дөрөвдэх жилдээ энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй бөгөөд өнгөрсөн жил 40 хүүхдийн шүдийг эмчилж өгсөн бол энэ жил 150 хүүхдийн шүдийг  эмчлэхээр сонгон авч өчигдөр буюу 2021.07.27-ны өдөр хүүхдүүдээ үзэж  эмчилжээ.

Тэрээр энэ уламжлалынхаа талаар төрсөн өдрийн хувьд энэ өдрийг тэмдэглэх арга барил нь хүн хүнд өөр өөр байдаг. Хүн хүний хувьд баяраа хэрхэн тэмдэглэж байгаагаасаа таашаал авдаг нь ч өөр байдаг шүү дээ. Нэг өдрийг байнга уулзалддаг найзуудтайгаа уулзаад бялууны лаа үлээгээд суухаас илүүтэй хэзээ ч уулзаж байгаагүй хүүхдүүдтэй уулзаж, тэднийг баярлуулж, эцэг эхийг нь ч давхар баярлуулдаг.

Өнөөдөр Монголд хүүхдийн шүд, амны хөндийн өвчлөл өндөр байгаа. Хүүхдийнх нь шүдийг нэг удаадаа ингээд эмчлээд өгөх нь ялангуяа залуу гэр бүлүүдэд эдийн засгийн хувьд нэлээд том хөрөнгө оруулалт болж байгаа байхгүй юу хэмээжээ.

Б.Бадамцэцэгийн хувьд өдгөө хоёр хүүхдийн ээж болсон бөгөөд дэлгэцийн уран бүтээлээс хөндийрч, хувийн амьдрал, ажлын карьертаа илүү анхаарч яваа юм.

Түүний нөхөр ба хоёр хүүхэд нь

Өнөөдрийн үйл явдлын зураг:

 

    

Мисс Б.Бадамцэцэгт ажлын амжилт хүсэе. Сайн ү йлс бүхэн дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-08-21 12:12:40

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ЗОЧИН
МАНАЙ ЭМЧ НАР ШҮД МУУ ЭМЧИЛДЭГ, ЭМЧИЛСЭН ШҮД НЬ САРЫН ДАРАА ДАХИАД ХОРХООНД ИДЭГДЭЭД ЭХЛЭЭД ДУТУУ ЭМЧИл СНЭЭС БОЛЖ ХОРХООГИЙГ НЬ ҮЛДЭЭСЭН УЧИР ДАРАА НЬ ӨРӨМДСӨӨР БАЙГААД ЁЗООРТ НЬ ХҮРЭЭД АВХААС ӨӨР АРГАГҮЙ БОЛДОГ. ЭНЭ ЭМЧ САЙН ЭМЧ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА.
2021-09-04 12:10:57 - 192.82.70.83
DR ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-08-28 14:50:46 - 197.210.44.224
Ухаалаг, сайхан сэтгэлтэй сайн бүсгүй байна. Баяр хүргэж, амжилт хүсье
Со
Уржигдар - 202.126.89.47
Зочин
Ёстой л жинхэнэ хүний төлөө сэтгэлтэй эмч гэж энэдээ төрсөн өдрийн мэнд хүргье ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье
2021-08-21 21:59:20 - 150.129.141.217