Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
Ирэх долоо хоногоос 12-оос дээш насны хүүхдүүдийг ковидын эсрэг вакцинд хамруулна

Ирэх долоо хоногоос 12-оос дээш насны хүүхдүүдийг ковидын эсрэг вакцинд хамруулна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-23 13:46:55

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар болон дархлаажуулалттай холбоотой асуудлыг танилцууллаа.

Тодруулбал, тус яамнаас ирэх долоо хоногт 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газар хүүхдүүдийг дархлаажуулах асуудалд нухацтай хандаж байгаа. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ "Pfizer" вакцинаа дархлаажуулж эхэлсэн.

Монгол Улс судалгаануудыг хийж, үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авсан. Зөвлөмжид 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтойг тусгасан байгаа.

Мөн даваа гаригт ДЭМБ-ын холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, зөвшөөрлийг аваад байна. Албан ёсны зөвлөмж нь энэ долоо хоногт ирнэ. Иймд ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулна" гэлээ.

Манай улсад 12-17 насны 290 мянга орчим хүүхэд бий юм.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-23 13:46:55

Сэтгэгдэл бичих