Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
Xүүхдийн эмч Т.Навчаа: "Би бол ковидын төдийгүй бүх вакциныг их дэмждэг. Эцэг эхчүүдэд хүүхдүүддээ заавал вакцин хийлгэхийг уриална"

Xүүхдийн эмч Т.Навчаа: "Би бол ковидын төдийгүй бүх вакциныг их дэмждэг. Эцэг эхчүүдэд хүүхдүүддээ заавал вакцин хийлгэхийг уриална"

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-23 13:00:34

Хүүхдийн эмч, анагаах ухааны доктор Т.Навчаа АСА станцад ярилцлага өглөө.

Тэрбээр "Хүүхдүүд шинж тэмдэггүй өвчилж байна гээд ярихаар хүмүүс хүүхдээс зайлсхийж, эмээж байгаа нь буруу юм. Шинж тэмдэгтэй хүмүүс ханиаж, найтаах үеэр вирус тархдаг бол шинж тэмдэггүй өвчилж байгаа хүүхдүүд найтаахгүй, ханиалгахгүй учир халдвар тараах нь бага" гэлээ.

Уушги, зүрхний архаг хууч өвчлөлтэй, таргалалттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ковидоор хүнд өвчилж байгаа гэнэ. Түүнчлэн хүүхэд илүүдэл жинтэй болдог шалтгаан нь өвчин эмгэг бус буруу хооллолт юм гэдгийг Т.Навчаа эмч хэлж байна. Таргалалттай хүүхдүүдэд гурилан бүтээгдэхүүн, чихэр, амттан өгөхөөс татгалзаж, жимс ногоо, овъёос идүүлэх нь зөв гэлээ.

Хүүхдээс PCR шинжилгээ авахад хэцүү байдаг учир хүүхэд тань ковидын шинжилгээ өгөхийн өмнө яагаад ийм шинжилгээ өгөх ёстой болж буйг тайлбарлаж, бичлэг үзүүлж, ямар процесс болохыг харуулах нь зөв аж.      

Дархлааг дэмжих зөв арга нь сайн унтаж амрах, цэвэр агаар, чанартай хоол хүнс юм. Мөн сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хийсэн халдвар хамгааллын сурталчилгааг хүүхэд тань мөрдөж сурсан уу, гараа угааж, бохир гараа ам хамар, нүдэндээ хүргэхгүй байж, амны хаалт зүүж дадсан уу гэдгийг анхаарч байхыг хүүхдийн эмч, анагаах ухааны доктор Т.Навчаа санууллаа. 

Тун удахгүй 12-оос дээш насныхны вакцинжуулалт эхэлнэ. Ковидын вакцин нь том хүнд хүндрэлээс хамгаалах бол хүүхдийг халдвараас 100 хувь хамгаална гэсэн судалгааны дүн байгааг Т.Навчаа эмч онцлоод "Би бол ковидын төдийгүй бүх вакциныг их дэмждэг. Эцэг эхчүүдэд хүүхдүүддээ заавал вакцин хийлгэхийг уриална" гэлээ. Мөн гэртээ хүн бүү оруул, олон хүнтэй газраар бүү яв гэв.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-23 13:00:34

Сэтгэгдэл бичих