Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
2213 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барлаа

2213 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барлаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-23 11:05:26

Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Зургадугаар сарын 21-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт  шинжилгээг  лабораторид хийсэн байна. Үүнээс 2,213 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 99,459 болжнийт халдварын тоо 100,263 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын 1,179 Улаанбаатар хотод, орон нутагт  1024, зөөвөрлөгдсөн нэг, эмнэлгээс шалтгаалах есөн тохиолдол батлагдлаа.

Сүүлийн 24 цагт арван  хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нийтдээ 459 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Мөн ковидын бус шалтгаант нас баралт хоёр бүртгэгдлээ. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийтдээ 12,412 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 221
  • Хүнд 1,140
  • Хүндэвтэр 3,087
  • Хөнгөн 7,967 хүн байна.

Сүүлийн 24 цагт 886 иргэн эдгэрсэн байна. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 64,354 боллоо.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж  байгаа 20,795 хүн байна.

Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт

Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 1024 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 18,309 боллоо.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-23 11:05:26

Сэтгэгдэл бичих