Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 09 сарын 17, Баасан
Байдены “Араатан”, Путиний “Aurus” лимузинийг харьцуулжээ

Байдены “Араатан”, Путиний “Aurus” лимузинийг харьцуулжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-06-21 15:36:11

        Британийн “Дейли мэйл” сонин 6-р сарын 16-нд Швейцарын Женев хотод хэлэлцээ хийхээр АНУ, Оросын Ерөнхийлөгч Жо Байден, Владимир Путин нарын хөлөглөж ирсэн “Кадиллак” болон “Аurus” машиныг харьцуулсан байна.

Even at $1.5m, Joe Biden's 'Beast' isn't the priciest presidential limo

The 'Green Beast' - President Biden wants to replace the gas guzzling $1.5  million presidential limo that was built specially for Donald Trump with an  electric one : Luxurylaunches

 Байден  1,5 сая долларын өртөг (1 тэрбум 273 сая 773 мянган төгрөг) бүхий “Араатан” хэмээх хочтой хуягласан “Cadillac” машинаар Ла-Гранж харшид иржээ. Энэ лимузин нь шөнийн хяналтын камерууд, нулимс асгаруулагч хий бүхий буугаар тоноглогдож, бөмбөгний дэлбэрэлт, бууны сумыг  тэсвэрлэх чадвартай ган, керамикар хийцийн хуягтай аж. Уг машины хаалгануудыг “Boeing 757” нисэх онгоцны хаалга шиг жинтэй хэмээн нотлодог байна.

Үүнэээс гадна, Америкийн удирдагчийн машинд холбооны систем суулгажээ. Түүнчилэн “Cadillac” лимузин онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд  хэрэглэх цусны нөөц, хүчилтөрөгчийн системээр тоноглогдсон байна.

Байдены бусад дөрвөн зоригчийн хамт сууж болох машины арын суудал нь  жолоочоос шилэн хаалтаар тусгаарлагддаг бөгөөд үүнийг  нэг  товч дараад л доош нь  буулгаж болдог гэнэ. 

    Дэд ерөнхийлөгч Камала Харрис болон батлан хамгаалах яамтай шууд холбоо барих хиймэл дагуулын телефон  утсыг ч мөн л энэ арын суудалд нь суурилуулж өгчээ.

Тус“Араатан”-ы түлшний савыг хуяглаж, бөмбөг шууд туссан ч дэлбэрэлтээс хамгаалдаг хөөсөнцөрөөр бүрсэн байдаг нь гайхалтай.

В.Путины машиныг хэрхэн хийснийг харуулжээ | News.MN

Путинмобиль теперь доступен арабским шейхам | CBS MEDIA


“Оросын ерөнхийлөгч ч хуягласан өвөрмөц хийцийн лимузинээрээ гайхуулж болох бөгөөд зорчигчид нь усан дор ч аюулгүй байдаг хэмээн нотлодог” гэж “Дейли мэйл” сонинд бичжээ.  Ингэхдээ сонины газарт “Aurus Senat” машины тухай мэдээлэл “Кадиллак”-аас хавьгүй бага байдаг байна.

В.Путиний машин 598 морины хүчин чадал бүхий 4,4 литрийн V8 хөдөлгүүр, гибрид дамжуулга, 9 араа бүхий  автомат хурдны хайрцагтайг мэдээлж байна. Жирийн “Aurus” нь  18 сая рублийн (709 сая гаруй төгрөг) үнэтэй ч,  Оросын удирдагчийн машин үүнээс хавьгүй илүү үнэтэй гэж сонинд бичжээ.

 

Б.Атар

   

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-06-21 15:36:11

Сэтгэгдэл бичих