Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
П.Шик мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ .

П.Шик мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ .

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-06-19 12:59:24
       Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. "D" хэсгийн тоглолтод тус тэмцээний мөнгөн медальт чехүүд дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Хорваттай 1:1-ээр тэнцэв. Тоглолтын 37 дахь минутад Чехийн шигшээ болон Германы "Байер 04" багийн 25 настай довтлогч Патрик Шик 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, тооны харьцааг нээсэн бол арван минутын дараа Хорватын И.Перишич тоог тэнцүүллээ.
 Энэ хэсгийг дөрвөн оноотой Чех тэргүүлж, мөн дөрвөн оноотой Англи удаалан, Хорват, Шотланд тус бүр нэг оноотой явна.                                     
Мэргэн буучдын жагсаалтыг гурван гоолтой Чехийн П.Шик хошуучилж, хоёр гоолтой Бельгийн Р.Лукаку, Португалийн К.Роналду нар удаалж байна
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-06-19 12:59:24

Сэтгэгдэл бичих