Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
Үндэсний спортын холбоод аймаг, сумдын наадмыг зохион байгуулж өгөхийг хүслээ

Үндэсний спортын холбоод аймаг, сумдын наадмыг зохион байгуулж өгөхийг хүслээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-18 13:54:41

Засгийн газраас аймаг, сумдын наадмыг хийхгүй, зөвхөн үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулах чиглэл өгсөн. Үүнтэй холбогдуулан үндэсний спортын гурван холбоо болох Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбооны удирдлагууд мэдээлэл хийлээ. Тус гурван холбоо хамтраад аймаг, сумдын наадмыг зохион байгуулахгүй гэсэн шийдвэрээ эргэж харахыг Засгийн газар, УОК-оос хүсэж байгаа ажээ.  

Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн Ц.Батсайхан: -Аймаг, сумдын наадмыг тэмдэглэхгүй байх чиглэл гарсантай холбоотойгоор орон нутгийн уяачид бухимдаж байгаагаа холбоогоороо дамжуулан илэрхийлж байна. Улмаар "Засгийн газар, УОК-т хандаж өгөөч. Бид халдвар хамгааллын дэглэмээ сахиад долоодугаар сардаа багтаагаад наадмаа хиймээр байна" гэсэн хүсэлтээ ирүүлж байгаа. Нөхцөл байдлыг ойлгож байгаа. Тиймээс шаардаж тулгаж байгаа юм биш. Гэхдээ улсын наадам болоход 20 гаруй хоногийн хугацаа байна. Тэр үед нөхцөл байдал ямар байхаас шалтгаалах байдлаар шийдвэрээ эргэж харж өгөөч гэж хүсэж байна. 

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав:  -21 аймаг, 330 сумын наадамд давхардсан тоогоор 23 мянга орчим бөх барилддаг. Тэд 100 жилийнхээ ойн наадамд барилдахаар бэлтгэлээ хийж байсан. Тиймээс үндэснийхээ өв соёлыг хүндэтгээд зохион байгуулалт хийж аймаг, сумдын наадмыг хийх шийдвэр гаргаж өгөөч гэсэн хүсэж байна. Наадмынхаа бэлтгэлийг хийж байсан олон хүний эрх ашгийг хохироож болохгүй.  

Монголын үндэсний харваачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямбаяр: -Өнгөрсөн жилийн улсын баярын наадам, 21 аймаг, 330 сумын наадамд нийт 5676 харваач оролцсон. Аймаг, орон нутагт наадам хийхгүй гэхээр харваачид маань улсын баяр наадамд оролцохоор төвлөрөл үүсгэхээр байна. Тиймээс аймаг сумдын наадмыг нэгэн зэрэг хийх, эсвэл хойшлуулаад хийх боломжтой эсэхийг эргэн харж өгөөч гэж хүсэж байгаа юм. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-18 13:54:41

Сэтгэгдэл бичих